2012.01.27
Барак Обама Конгресст үг хэлэв
Москва. /Коммерсант/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ''Улс орныхоо байдлын тухай'' жил тутмын илтгэлээ Конгресст тавьжээ.
АНУ одоо хэзээ ч байгаагүй хүчирхэг, харин Америкийн далбааны нэр хүнд дэлхий даяар хүрэхийн аргагүй өндөр байна гэж тэрбээр батлан хэлсэн байна. Үүний сацуу АНУ-ын эдийн засаг хямралаас хараахан бүрэн гараагүй байгааг АНУ-ын Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрчээ. Татварын шинэчлэл хийж, тодруулбал, баячуудаас авдаг татварын хэмжээг эрс өсгөх замаар байдлыг сайжруулж болох юм гэж Барак Обама үзэж байна. Шинжээчид түүний хэлсэн үгийг сонгуулийн өмнөх хөтөлбөр гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн ''Улс орныхоо байдлын тухай'' тавьдаг илтгэл нь олны анхаарлыг их татдаг, учир нь энэ баримт бичиг тус улсын Засгийн газраас бүтэн жилийн турш явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан байдаг.
Энэ удаад илтгэлийг Барак Обамагийн сонгуулийн өмнөх хөтөлбөр гэж үзэж байгаа учир илүү их анхаарал татаж байна. Цагаан ордны одоогийн эзэн ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшин өрсөлдөх бодолтой байгаа ч түүний нэр хүнд хэлбэрэлтгүй буурсаар 50-иас доош оржээ. Америкийн сонгогчид Ерөнхийлөгчийгөө улс орных нь өмнө тулгарсан асуудлыг шийдэж чадахгүй гэж үзэж байна.
Барак Обама ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, сүүлийн үед олон улсын тавцанд АНУ тэргүүлэх байр сууриа алдсан гэж мэдэгдэж байгаа нь ор үндэсгүй, Вашингтон урьдын адил дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна гэв. ''Европ, Ази дахь манай эртний эвсэл хэзээ ч байгаагүй бат бэх байна. Америк Номхон далайн улс гэсэн ойлголтыг бид тодорхой өгсөн. Сүүлийн 20 жилийн хугацаанд Усама бен Ладен анх удаа манай улсад аюул учруулж чадахааргүй болсон. ''Аль-Каида''-гийн удирдагчдын дийлэнхи нь устаж, ''Талибан'' хөдөлгөөн санаачилгаа алдаж, дайчдынх нь тал нь Афганистанаас гарч эхэлсэн байна'' гэж Барак Обама мэдэгджээ.
Энэ онд АНУ-ын зүгээс Иран болон Сирийн хямралыг ямар нэг аргаар шийдэхээр төлөвлөж байгаа гэсэн ойлголтыг тэрбээр өгсөн байна.
Обама АНУ-ын дотоод эдийн засгийн асуудалд гол анхаарлаа хандуулжээ. ''Бид сонголтын өмнө ирээд байна. Ажил үйлс нь үнэхээр сайн яваа хүмүүсийн тоо хэлбэрэлтгүй цөөрч, арай ядан амь зууж байгаа хүний тоо улам олширсоор буй тийм улс болох эсвэл хүн бүрт шударгаар хуваарилдаг, хүн бүр өөрийн гэсэн хувьтай, хүн бүр нэг ижил дүрмээр тоглодог эдийн засгийг бид бүтээж болох юм'' гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Тухайлбал, тэрбээр татварын шинэчлэл хийхийг санал болгожээ. Тодруулбал, жилд нэг саяас илүү орлого олдог хүмүүсээс 30 хүртэл хувийн татвар авч болох аж. ''Ядаж нарийн бичгийн даргатайгаа адил хэмжээний татвар төлнө үү гэж тэрбумтнаас хүсэх хэрэг үү? Та үүнийг ангийн тэмцэл ч гэж нэрлэж болох юм. Америкчуудын дийлэнх нь үүнийг зөв санал гэх байх'' гэж тэрбээр хэлсэн байна. Үүний сацуу АНУ-д ажлын байр бий болгосон компаниудад давуу эрх олгохоор татварын хуулинд өөрчлөлт оруулахыг Обама Конгресст санал болгожээ.
Тэгэхдээ Барак Обама сөрөг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулсан байна. ''Саад учруулсан хэнтэй ч шийдвэртэй тэмцэнэ, эргээд эдийн засгийн хямрал руу оруулах бодлого руу орох гэсэн аливаа оролдлогыг би таслан зогсооно'' гэж тэрбээр мэдэгджээ.
Тэрчлэн АНУ-ын Ерөнхийлөгч улсынхаа эргийн дагуух нефтийн болон хийн ордуудын 75 хувьд өрөмдлөг явуулахыг зөвшөөрснөө мэдээлсэн байна. Энэ арга хэмжээ нь гадаад эх сурвалжаас АНУ-ын хараат байдлыг бууруулж, ажлын байрны тоог нэмэх боломж олгох аж.
Барак Обамагийн үзэж байгаагаар, АНУ-д цагаачлалын бодлогод шинэчлэлт хийх цаг болжээ.
Жишээ нь, АНУ-д ашиг тустай зүйл хийж байгаа гадаадын иргэдийг өөрийн иргэнээ болгох боломжийг олгосон хуулийн төслийг боловсруулахыг Обама Конгресст уриалсан байна. ''Манай лабораториудад ажиллаж, шинэ бизнес эхэлж, эсвэл энэ улсыг хамгаалахыг хүсч буй хариуцлагатай залуучуудыг хөөж гаргахаа болъё. Тэдэнд манай харьяат болох боломжийг өгсөн хуулийг надад өгөөч. Би нэн даруй гарын үсэг зуръя'' гэж тэрбээр тэмдэглэжээ.
Конгресст дийлэнхи олонхийн суудал эзэлдэг бүгд найрамдахчууд Ардчилсан намын гишүүн болох Ерөнхийлөгчийн саналыг сайшаагаагүй байна. ''Обамаг ерөнхийлөгч байх хугацаанд биднийг муудалцуулах гэсэн байнгын оролдлогоос илүүтэй эмгэнэлтэй зүйл байсангүй'' гэж Индиана муж улсын захирагч Митч Дэниэлс хэлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.