ТӨБЗГ-ын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа
2025.06.26

ТӨБЗГ-ын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Орон нутгийн өмчийн газруудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг Баруун бүс, Зүүн бүс, Төвийн бүсэд томилогдон ажиллалаа.

Төвийн бүсийн ажлын хэсэг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд өмчийн салбарын албан хаагчдад сургалт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Уг арга хэмжээнд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын Орон нутгийн өмчийн газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын нийт 70 гаруй албан хаагч идэвхтэй оролцлоо.

Энэ үеэр Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын өнөөгийн нөхцөл байдал, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын нэгдсэн үзлэг тооллого мэдээлэл цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд, Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа “Төрийн өмчийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Саранцэцэг “Захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр тус тус сургалт хийж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан