
2025.06.09
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК анхны таван төслөө зарлалаа
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 29-нд байгуулагдсанаас хойш Нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжин ирсэн байршлууд дээр анхны ТАВАН төслийг зарлаж, албан ёсоор нээлээ.
Төслийн нээлтийн ажиллагаанд төсөлд оролцсон аж ахуй нэгжийн төлөөлөл болон сууц өмчлөгчдийн төлөөлөл Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу үнэлгээний хорооны гишүүд оролцоо.
Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө энэ жил 15 орчим ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа.