Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ дүгнэх талаар сургалт зохион байгууллаа
2025.05.28

Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ дүгнэх талаар сургалт зохион байгууллаа

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн ажлын хэсэг өнөөдөр /2025.05.27/ Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, бүртгэл, мэдээ тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тайлагналтын талаар сургалт зохион байгуулав.

Сургалтад төрийн байгууллагуудын нягтлан бодогч, өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүд оролцож, Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батболд, ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, мэргэжилтэн Ц.Баясгалан нар тус тус мэдээлэл өгч ажиллалаа.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан