ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан
2025.05.21

Ж.Хунан: Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийг химийн аргаар ТАЙГАН буюу ЗАНДАН болгох ажлыг судлаад, гаргаж ирэх боломжтой

УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд үндэслэн гарч буй зөвлөмжүүдэд төвлөрч хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:

Нэгдүгээрт, химийн аргаар тайган болгох ийм практик. Олон улсад энэ аргыг хэрэглэдэг. Бэлгийн даавар буюу бэлгийн дур хүслийг үүсгэдэг тестостероны хэмжээг багасгадаг тарилга ашигладаг. Азид буюу Өмнөд Солонгос улс 2011 оноос хойш энэ аргыг хэрэглэж байгаа. АНУ-д 1996 оноос нэвтрүүлээд хэрэглэдэг практик байгаа. Энэ чиглэлээр хийгдсэн судалгаа одоогоор байхгүй. Тэгэхээр бидний санал болгоод байгаа энэ ажилд нарийвчилсан дэлгэрэнгүй судалгааг бид хийх ёстой. Ямар ч байсан бид энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой энэ салбар бүхнээс хүмүүсийг төлөөллийг оролцуулаад бүхэлд нь цогцоор нь авч үзэж маш нарийн судлах шаардлага байна. Тэгэхээр энэ санал дотор тарилгатай холбоотой химийн аргаар зандан болгох ажлыг бид нар судлаад гаргаж ирэх боломжтой.

Хоёрдугаарт, бага насны хүүхдүүд буюу 0-6 хүүхэд бэлгийн хүчирхийлэлээр хохирогч болсон үндэслэлээр үзлэгт хамруулж байгаа. Энэ бол үнэхээр харамсмаар. Үүний шалтгаан нөхцөлийг нь мөн нарийвчилж судлах хэрэгцээ шаардлага байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлэгт үзлэгт хамрагдаж байгаа хүүхэд бүрийн цаана гэмт хэрэг байх боломжтой гэж харж байна. Хүүхдүүд хоорондоо үерхээд, гэмт хэрэгтэн болж байгаад анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна. Эрүүгийн хуулийн зүйл ангийн шинжийг бид нар дахин тодорхойлох хэрэгцээ байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр 14 наснаас доошоогоо хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэнбугай нь ч автоматаар гэмт хэрэгтэн болж байгаа. Бэлгийн бойжилт эрт эхэлж байна. ХЭҮК болон энэ холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар 12 наснаас үндсэндээбэлгийн харилцаа гэж юу болохыг хүүхдүүд мэддэг болчихсон байна. Физиологийн хувьд ч гэсэндээ өсгөлөн болчихсон байна. Өөрөөр хэлбэл 12 настай ч гэсэн бие бялдрын хувьд болон гадна төрөхийн хувьд насанд хүрсэн хүнээс ялгагдахааргүй хэмжээнд очсон байгаа юм. Тэгэхээр энэ гэмт хэргийн шинжийг бид нар дахин тодорхойлж, Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй л бол энэ өөрчлөгдөхгүй. Энэ асуудлыг яг практик дээр ажилладаг өмгөөлөгч нар хамгийн ихээр ярьж, сэтгэл санаа нь зовниж байна. Мөн ШШГЕГсургалт хүмүүжлийн тусгай байгууллагын удирдах албан тушаалтнууд ярьж байна. Энэ гэмт хэргийн зүйлчлэл шинжийг дахин харжөөрчлөлт хийх шаардлага байна.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан