Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг шинэчилнэ
2024.12.10

Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг шинэчилнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Эн Ти Би” ХХК, “ГрэйпСити Монгол” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд нийслэлийн 6 дүүрэгт байрших төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулахаар ажиллаж байна.