
УИХ-ын гишүүн Р.Сэддорж "Бонд форум 2025” арга хэмжээнд оролцлоо
Улсын Их Хурлын даргын санаачилгаар зохион байгуулж буй “Бонд Форум-2025” арга хэмжээ боллоо.
Форумаар Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага, нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол болон хөрөнгө оруулагч, бонд гаргагчид тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж арга хэмжээнд оролцож, “Яагаад бондын зах зээл вэ?” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, аймаг, нийслэлийн Засаг даргаас гаргах бонд болон уг бондын ач холбогдлын талаар саналаа хэллээ. Тухайлбал, аймгийн Засаг даргаас гаргасан бонд нь орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг тухайн бүс нутагт нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломжийг бий болгох, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвөөс хараат байдлыг бууруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх ач холбогдолтойг Өмнөговь аймгийн жишээгээр ярилаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан