2025.04.17

Л.Соронзонболд: Салбарын хуулиар хүний тэтгэвэрт гарах нас, цалинг тогтоох нь зохимжгүй

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг,/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн: Л.Соронзонболд:

Манай ажлын хэсэг 65 нас гээд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол гэсэн заалт оруулах санал гаргасан. Энэ асуудал байнгын хороон дээр яригдаад ҮХЦ-ийн хөндсөн асуудал гээд больсон юм. Энд нэг анхаарах асуудал бий. Тухайн салбарын хуулиар хүний тэтгэвэрт гарах нас, цалингийн асуудлыг шийдээд байгаад анхаарч, засах ёстой асуудал гэж бодож байгаа. Үүнийг асуудал хэлэлцэж байгаа үед зориуд тэмдэглэн хэлэх гэж цаг авсан юм.