
Бээжинд НҮБ-ын байгаль орны конвенцын Талуудын нэгдсэн хуралдааны бэлтгэл уулзалт боллоо
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболдын хамт Холбооны бүгд найрамдах Бразил Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Галвантай Бээжин өчигдөр /2025.04.07/ хотноо уулзлаа.
Бразил Улсын Рио-де-Жанейро хотод 1992 онд НҮБ-ын байгаль орчны 3 конвенц байгуулагдаж байсан бөгөөд энэ оны 11 дүгээр сард Бразил Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 30 дугаар хурлыг хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй юм.
Иймд хоёр улс НҮБ-ын байгаль орны конвенцын Талуудын нэгдсэн хуралдааныг зохион байгуулах гэж буй талаараа туршлага, саналаа солилцлоо. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бодлого, арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах тухайлбал Латин Америкдаа тэргүүлэгч ойжуулалтын компани болох ‘Suzano’ -той Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтрах саналыг хэлэлцлээ. 6 дугаар сард Монголд дахин уулзаж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар тохиролцлоо.