М.Нарантуяа-Нара: Монголын ирээдүй гэрэлтэж байна
2025.03.21

М.Нарантуяа-Нара: Монголын ирээдүй гэрэлтэж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Дашзэгвийн Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалаар Парламент хоорондын ач холбогдол бүхий олон уулзалтууд болж байгаагийн дунд Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай хийсэн уулзалт онцлог байсныг айлчлалын бүрэлдэхүүнд яваа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара онцоллоо.

Түүний хувьд Парламент дахь намуудын төлөөллийг бүрэн хангах зорилгын хүрээнд ИЗНН-аа төлөөлөн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа юм.

Тэрбээр "Энэ уулзалтаар надад үнэхээрийн Монголын гэрэлтсэн ирээдүй сэтгэлд багтан Монгол залуусаараа бахархлаа. Хиймэл Дагуул, Технологи, Инноваци, Хиймэл Оюун Ухаан, Эдийн Засаг Банк Санхүүгийн салбарын дэлхийн тэргүүлэгч компаниудад Зөвлөх болон Дэд Захирал хүртэлх албан тушаал хашиж буй залуусын мэдлэг ур чадвар, алсын хараа, мэдлэг, боловсрол үнэнхүү бахархам байна. Цаашид бид улс эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд гадны мэргэжилтэн ажиллуулан өндөр цалин төлөх бус өөрсдийн оюун санааны тархи болсон эдгээр залуусаа эх оронд нь ажиллуулж мэдлэг боловсрол туршлагаас гадна сэтгэлийнх нь хамтаар хэрэгжүүлбээс их үйлсийн далай болно доо гэж бодлоо.

Их Британы Засгийн Газрын “Хиймэл Дагуулын Хэрэглээний Хурдасгуур” Инновацын төвд ажиллаж буй доктор Б.Марал

Түүнчлэн айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн гишүүдтэй уулзаж, ил тод парламентыг төлөвшүүлж, инновацид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд санал солилцсон юм.