Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс МУ-ын ЗГ, Монголбанканд зөвлөмж хүргүүллээ
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал өчигдөр/2025.03.18/ болж Сангийн сайд Б. Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т. Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С. Баатарсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хуралдаанд оролцогчид нүүрсний экспортыг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах, алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хэлэлцээд Монгол Улсын засгийн газар, Монголбанканд хүнсний гол бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангаж, үнийн өсөлтөөс сэргийлэх, уул уурхайн экспортод тулгарч буй саад бэрхшээлийг арилгах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүллээ.

Холбоотой мэдээ
2025.03.19
2025.03.18
2025.03.18