Өөрөө биш ч удамдаа цэрэг байгаагүй, зэвсэг агсаж байгаагүй нэг ч монгол хүн байхгүй
2025.03.18

Өөрөө биш ч удамдаа цэрэг байгаагүй, зэвсэг агсаж байгаагүй нэг ч монгол хүн байхгүй

УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Орчин цагийн* биш бүх цаг үеийн Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе!" хэмээн мэндчиллээ.

Тэрбээр "Монголын түүх тэр чигээрээ цэрэг дайны түүх. Өөрөө биш ч удамдаа цэрэг байгаагүй, зэвсэг агсаж байгаагүй нэг ч монгол хүн байхгүй. Цэрэг дайн бол монголчууд, нүүдэлчдийн нэг үндсэн ажил эрхлэлт, бас олз орлого нь байсан юм...
Жич: Дашрамд, зарим айхтар улс гүрэн албан ёсоор зэвсэгт хүчнийхээ ойг МЭӨ209 онд Модун шаньюйгаас хойш тоолдог. Бид орчин цагтаа ороогдон жижгэрч болохгүй" хэмээн онцолсон юм.