2025.04.21

Б.Өлзийбат: МУ-ын бүх иргэд D-Parliament системд сар болгоны сүүлийн 7 хоногийн баасан гарагт ерөнхий сайдаас асуулт асуух боломжтой боллоо

D.Parliament цахим платформийг санаачлагч, “Иргэн та хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат: МУ-ын бүх иргэд D-Parliament системд сар болгоны сүүлийн 7 хоногийн баасан гарагт ерөнхий сайдаас асуулт асуух боломжтой болсон хуулийн талаар мэдээлэл өгч байна.

Монгол улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн бүр сар бүрийн сүүлийн баасан гаргийн 14 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух боломжтой болсон. Монгол улсын ерөнхий сайдаас монголчууд бүгд асуултасуудаг болцгооё. Энэ нь Монгол Улсын давтагдахгүй тоогоор 18-95 насны 1,306,464 иргэд саналаа өгсөн. Энэ санал бол Монгол Улсын 18 нас нас хүрсэн бүх иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох боломжтой буюу та Монголын парламент. Монголын хууль тогтоох байгууллагад ямар шийдвэр гарч байгаад саналаа тусгах ийм боломжтой болсон гэсэн үг. Мөн таны амьдарч буйнийгэмд ямар асуудал тулгарч байна? Энэ бүх зүйлээ та өөрөө санаачлаад парламентын түвшинд хэлэлцэх боломжтой ийм системнөөдрийн байдлаар энэ систем дээр Монгол Улсын 8 иргэний гаргасан асуудал 100 мянгад хүрээд парламентаар хэлэлцэгдэж байгаа. Цалинтай ээжийн мөнгийг нэмэгдүүлэх, НДШ-ийг 50% бууруулах, Нөатын 2%-ийг 5% болгох, нийгмийн даатгалын ХХОАТ-ын шимтгэлийн 10%-ийг нэг хувь болгох. Урьд шөнө НДШ-ийг бууруулах санал 100 мянгад хүрсэн. Энэ бүх саналууд парламентын түвшинд хэлэлцэгдэх ёстой.